W
NW
N
N
NE
W
the Degree Confluence Project
E
SW
S
S
SE
E

Mongolia : Govĭ-Altay

149.5 km (92.8 miles) WNW of Tu-tzu-han-su-hai (Bayanhongor), Govĭ-Altay, Mongolia
Approx. altitude: 1377 m (4517 ft)
([?] maps: Google MapQuest OpenStreeMap ConfluenceNavigator)
Antipode: 43°S 83°W

Quality: good

Click on any of the images for the full-sized picture.

#2: West #3: North #4: East #5: GPS reading #6: Travelling team #7: Halhiin baruun umnud ovoo

  { Main | Search | Countries | Information | Member Page | Random }

  43°N 97°E  

#1: South

(visited by Artsmaa Gankhuyag)

English Narrative

04-Oct-2020 -- 2020 оны 9-р сарын дундуур бидний хэдэн нөхөд санал нэгдэн хүйтрэхээс өмнө Монгол улсын баруун урд талын хил орчмын нутаг дэвсгэр монголчуудын дунд “Халхын баруун өмнөд овоо” гэж нэрлэгддэг, хэдэн зууны тэртээгээс тахигдсан овоонд дээр очих, замын дагуу байрлах уртраг өргөргийн огтлолын N43 E97, N43 E98 цэгүүд рүү аялахаар тохиролцсон юм. Үүний тулд зохих байгууллагаас хил орчмоор зорчих зөвшөөрөл авах ажлыг миний бие хариуцаж, багийн бусад гишүүд маань машин тэргээ аялалд бэлтгэх, нийт аяллын урт 3000 гаруй км үргэлжлэх, тухайн цэгт хамгийн ойрхон шатахуун түгээх станц л гэхэд очих цэгээс 600 гаруй км алслагдсан учир машин бүрт 120-140л нөөц бензин, 3ш запас дугуй авч явах шаардлага тулгарав. Нийт 3 туулах чадвар сайтай автомашин, багт 8 гишүүн явахаар бэлтгэлээ хангаж эхлэв. Манай багийн 2 гишүүн Баянхонгор аймагт албан ажлаар явах ажилтай байсан тул бусдаасаа 3 хоногийн өмнө Улаанбаатараас гарч, товлосон өдрөө Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвд уулзаж зочид буудалд хоноглоод өглөө эртлэн зорьсон цэг рүүгээ хөдлөв. Зуунмод, Эхийн гол зэрэг говийн баянбүрдүүд, Ногоон цав, Цагаан богд, Хатан суудал, Булган хошууны нуруу, Дэврэх, Бор ханангийн нуруу, Атас богд уулс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар явсаар шөнө 22 цагийн үед хилийн нэгэн харуулын байрны ойролцоо хоноглоод өглөө эртлэн овооныхоо зүгт хөдлөв. Энэ бүс нутагт замын бартаа ихтэй, зам дэржигнүүртэй, замаас гарах л юм бол дугуй хагарах эрсдэлтэй бололтой. Тэндээс 45 орчим км яваад овооны бэлд хүрэлцэн очив. Эгц хадан уул өөд 400 орчим метр авирсаар овоон дээрээ очицгоолоо. Энэ өглөө хүйтэн салхитай зэврүүн байсан тул хаданд авирахад нилээд хүндрэлтэй байлаа. Энэ цэгт хилийн тэмдэгт багана, шүтлэгэт овоотой зэрэгцэн байх агаад тэндээс урд зүгт хятадын нутаг, баруун тийш Тэнгэр уул, хойд зүгт Атасбогд уул, зүүн зүгт Булган уул сүндэрлэн харагдана. Энд ирсэн хэн болгонд өвөг дээдэс, уул усаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг ажгуу. Овоондоо өргөлөө өргөж, хүслээ шивнээд төдөлгүй буцах замдаа шуудрав. Бидний буцах замд N43 E97 газарзүйн огтлолцлын цэг холгүй байгаа тул энэ цэгт өдрийн 13 цагийн орчимд хүрэлцэн ирж, GPS-ээр цэгээ баталгаажуулан, дөрвөн зүгийн болон цэгт анхлан зорчсон багийн гишүүдийнхээ зургийг татуулав. Бидний аяллын багт Б.Оюунболд, Б.Батболд, О.Тамир, Н.Өлзийтогтох, Г.Бэхбат, Б.Баттөмөр, М.Батбаатар болон А.Ганхуяг нарын 8 гишүүн багтсан юм. Зорьсон газраа саадгүй ирсэн бид эх орныхоо байгалийн сайхныг бишрэн нутгийн зүг жолоогоо заллаа.

English Narrative

04-Oct-2020 -- During September of 2020 me and some of my friends had decided to go to “Halhiin baruun umnud ovoo” which has been worshiped for hundreds of years located near Mongolian south western boarders. There we traveled to the longitude-latitude confluence point of N43 E97 and N43 E98. To travel close to the borders legally I took the liberty to get permission from the appropriate organizations as I and my other crewmates prepared for our adventure.

Our journey was going to be more than 3000km long and, the closest gas station to that confluence point was 600km away so every car in our journey each contained 120-140 liters of gasoline and 3 spare tires. 3 dependable cars and 8 teammates in total. 2 of my teammates left Ulaanbaatar city 3 days before the others because they had official work in Bayankhongor aimag so we reunited in Shinejimst sum, Bayankhongor aimag and left the next day to our main destination.

We arrived near the borders at 22pm after visiting some dessert oasis like Zuunmod, Eh’s river and other beautiful places such as Nogoon tsav, Tsagaan bogd, Khatan suudal, Bulgan hoshuunii nuruu, Atas bogd mountain. We stayed the night there near the border guard’s house and left early in the morning to visit the ovoo. In this area the roads were difficult and bumpy if we moved slightly out of the road our tires might have been blown out. After 45km from the guard’s house we arrived at our ovoo’s mountain foothill. We arrived at our ovoo after climbing the steep rocky mountain for about 400m. It was a cold and windy morning so climbing the rocky mountain was very difficult. Our crew could see the border sign, next to it we could see the worshiped ovoo, from there to the south we could see the Chinese land, to the west there was Tenger mountain, to the north there was the Atasbogd mountain, to the east we could see Bulgan mountain. Anyone who might come here would feel an extraordinary feeling of pride for our country and our ancestors and the nature our country has. Our crew left and went on our way after offering the ovoo our wishes and gratitude.

The confluence point of N43 E97 was in our road back so we arrived there around 13pm that day and verified the confluence point. We took pictures of all four directions and the pictures of all who first came to that point. Our crew consisted of 8 crewmates whom are B.Oyunbold, B.Batbold, O.Tamir, N.Ulziitogtoh, G.Behbat, B.Battumur and A.Gankhuyag. We who all came to our destination without any obstacle truly admired our country’s natural beauty went back on our way back.


 All pictures
#1: South
#2: West
#3: North
#4: East
#5: GPS reading
#6: Travelling team
#7: Halhiin baruun umnud ovoo
ALL: All pictures on one page