W
NW
N
N
NE
W
the Degree Confluence Project
E
SW
S
S
SE
E

Mongolia : Ömnögovĭ

62.4 km (38.8 miles) WSW of Ojimin Hural, Ömnögovĭ, Mongolia
Approx. altitude: 1392 m (4566 ft)
([?] maps: Google MapQuest OpenStreeMap ConfluenceNavigator)
Antipode: 43°S 80°W

Accuracy: 5 m (16 ft)
Quality: good

Click on any of the images for the full-sized picture.

#2: West #3: North #4: East #5: Travelling team #6: Tost mountain #7: Tree in Gobi desert #8: GPS reading

  { Main | Search | Countries | Information | Member Page | Random }

  43°N 100°E  

#1: South

(visited by Artsmaa Gankhuyag)

English Narrative

08-Apr-2019 -- Энэ удаагийн бидний аялал урьдчилан төлөвлөсөн, N43 E100 уртраг- өргөрөгийн огтлолцол цэг дээр очих зорилготой байлаа. Тухайлбал, энэ цэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Ингэнсэвстэй” гэдэг газраас баруун хойш 20 орчим км зайтай. Бид зорьсон цэгтээ хүрэхээр “Өсөх зоос” компанийн кемпийн шалган нэвтрүүлэх байрны гадна цугларан 2019 он 4-р сарын 08-ны өдрийн 9 цагт 2 машинтайгаар хөдлөв. Бидний аяллын багт Б.Мөнхбат, М.Баторгил, Г.Гансүх, Д.Амгалан, З.Мөнхбаатар, Н.Лхагвадорж миний бие нийт 7 хүн багтсан юм. Нутгийн замыг сайн мэдэх хэдэн нөхөд маань эхний машинд сууж, бусад нь араас нь дагаж явлаа. Монгол нутгийн хавар хуурайшилт ихтэй байдаг ч энэ нутгийн хуурайшилт, тоосжилттой харьцуулахын аргагүй юм. Биднийг тухайн цэгийн зүг хөтлөн байгаа орон нутгийн зам маш их дэржигнүүртэй, сул шороотой учир өмнөх машинаасаа зайтай явахгүй бол шороонд дарагдаж ойр орчин харагдахгүйд хүрнэ. Бидний аялан яваа замын хойд талаар “Тосон бумбын нуруу” хэмээх сүрлэг сайхан уулс замын туршид тасрахгүй үргэлжилсээр. Тост, Тосон бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос 300 гаруй км зайтай, Гурвантэс сумаас 40 орчим км, Говь гурвансайханы байгалийн цогцолборт газраас 25 км зайтай оршдог, урд талаараа улсын хил, хойд талаараа Нэмэгтийн нуруу, Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагддаг. Тостын нуруунд Монгол улсад төдийгүй дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс идээшин амьдардаг онцлогтой уулс юм. Энэ бүс нутагт Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг. Энэ нуруунд “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар бий. Замын ойр орчимд ил харагдах айл хунар огт байхгүй, хааяа нэг шувуу нисэж харагдахаас өөр юу ч үгүй, зэлүүд газар байлаа. Замдаа “Хөвд булаг” гэдэг говийн баян бүрдээр дайран, цааш хөдлөж цаг орчим явсны эцэст “Ингэнсэвстэй” гэдэг газарт хүрэв. Эндээс цааш газрын зурагт тэмдэглэгдсэн зам дууссан учир нэгэн бүдэгхэн замаар орж нутгийн хойд зүгийг чиглэн хөдөлсөн ч 10 гаруй км яваад, арга буюу тухайн замаас гарч цэгийн зүг говийн дов толгод, жалга, ургамал бут сөөг бүхий газраар 10 гаруй км явсны эцэст дахин нэгэн бүдэгхээн замаар орж, хэдэн км явсны эцэст цэгт маш ойртсон тул замаас гарч товлосон цэг дээрээ хүрэлцэн ирэв. Машинаасаа бууж удалгүй цэгийн координатыг тодорхойлов. Цэгийн мэдээллийг харуулан байгаа GPS –ийн дэлгэцийн зургийг эхлээд, дараа нь дөрвөн зүгийн зургийг буулгаж авав. Цэг дээрээ чулуу овоолон тэмдэглээд, багийн гишүүд хамтдаа зургаа татуулав. Зорьсон газраа саадгүй ирсэн бид эх орныхоо байгалийн сайхныг бишрэн нутгийн зүг жолоогоо заллаа.

English Narrative

08-Apr-2019 -- On this journey that we planned to visit the intersection of N43 E100 latitude and longitude. This point is 20 km to the northwest of “Ingensevstei” a place in Gurvantes sum which is in Umnugobi aimag. We met outside of the check out camp of the “Usukh zoos” company and we started from there at 9 am on April 8th, 2019 in 2 cars. There were 7 people in my team: B.Munkhbat, M.Batorgil, G.Gansukh, D. Amgalan, Z.Munkbaatar, N.Lkhagvadorj, and me. Those who knew this road better than the others sat in the first car and the others followed them. Spring time in Mongolia is very dry. The road that leads to the point was very bumpy and covered in loose dirt so we stay a fair distance behind the first car. North of our road was the mountain of “Toson bumba”, views of it were beautiful throughout the drive. Tost, Toson bumba mountain is about 300 km from aimag center Dalanzadgad, and 40km from Gurvantes sum, and 25 km from Gobi gurvansaikhan national park, separated by country border from the south, Nemelt nuruu and Altan mountain from north. On mountain Tost lives the rare snow leopard. It is rare not just in Mongolia, but around the whole wide world. This area has 15 mammal species, 26 species of small mammals, 7 species of birds, and 10 species of plants listed in the Red Book of Mongolia. On this mountain we have “Khuren khaniin khets” which is very beautiful art of nature.

There were no people near our road, nothing but some birds flying. We crossed through “Khuvd bulag” oasis and after driving an hour we made it to “Ingensevstei”. From here our road marked on the map was finished so we went on a steep path which leads to the north of our country and we went about 10 km. Then we left the steep path and went through bushes for about 10 km, after that we went on another steep path until we were very close to the point so we got off the path and reached our destination. We got out of our cars and located the coordinate point with our GPS. We buried rocks on the point and took photographs of our team mates with it. We came to our destination with no problems and we went back admiring our beautiful country.


 All pictures
#1: South
#2: West
#3: North
#4: East
#5: Travelling team
#6: Tost mountain
#7: Tree in Gobi desert
#8: GPS reading
ALL: All pictures on one page