English Narrative
26-Jun-2022 -- Бидний аялал 6 сарын 19 эхэллээ. Зорилго нь Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын “Хаан банк”-ны салбаруудад дохиоллын систем шинээр суурилуулах ажил байв. Өнөөдөр бол бид Улаанбаатар хотоос гарснаас хойших 7 дахь өдөр. Бид ажлынхаа хажуугаар E9 N48 огтлолцлын цэг дээр очих төлөвлөгөөтэй байсан билээ.
Баян-Өлгий аймгийн Булган сумын ажлаа үдээс хойш дуусгаад Дэлүүн сумын зүг хөдлөв. Энэ өдөр маш халуун, бороо орсны улмаас зарим нэгэн уулын гол үерлэсэн байлаа. Дэлүүн суманд ирэн дугуйгаа нөхүүлэн, хоол унд идээд, зочид буудал олдоогүй учир цааш хөдлөв. Сумын төвөөс 30 гаруй км яваад “Тал нуур” гэдэг нуурын хөвөөгөөр айлуудын “Зуслан”-гийн газруудаар дайран явсаар нэгэнт хэт орой болсон учир нэгэн малчин айлын хотонд хоноглов. Тэр малчных сарлаг ихтэй, гэр бүлээрээ зусланд хамт гардаг айл бөгөөд гэрийн эзнийг нь Төмөрчулуун гэдэг хөгшин юм. Энэ хүн бол Монгол улсын сайн малчин, 1000 сарлаг үржүүлсэн гавьяатай нэгэн юм. Өглөө тэднийд цай уугаад гэрийн эзнийг дагуулан огтлолцлын цэгийн зүг хөдлөв. Тэр хэсэгхэн газар намаг ихтэй, уулс өндөртэй учир цэг дээр шууд хүрч очих бололцоогүй, мухардсан тул эргэн буцаж өөр зам сонгохоос өөр арга байсангүй. Хад чулуу багатайхан газрыг сонгон өндөр уул өөд явсаар цэг дээрээ хүрэлцэн очив. Энэ үед өөрийн хөлөглөн яваа LX 470 машиныхаа хүчин чадал, туулах чадвараар бахархах сэтгэл төрсөн. Бидний очсон цэг бол Монгол улсын хилээс 20 гаруйхан км-ын наана оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 2892м өндөрт байгаа цэг байлаа. Цэг дээр шаардлагатай зургуудаа татуулан, эх орныхоо байгалийн сайхнаар бахархан явлаа.
Бидний аяллын багт “Тэргэл тех” ХХК-ийн инженер С. Баярням, миний хүү Г.Нарантүшиг, нутгийн урианхай малчин Б. Төмөрчулуун болон миний бие оролцов.
English Narrative
26-Jun-2022 -- With the main purpose of installing new alarm systems in all of the Khaan bank sectors in Govi-Altai, Hovd, Bayan-Ulgii our journey began on June 19. Today is day 7 after leaving Ulaanbaatar. Our plan was to reach the confluence point E90 N48 close to our work. In the afternoon after finishing our work in Bulgan sum, Bayan-Ulgii aimag we started to drive to Deluun sum. Some mountain rivers were flooded because of the rain before. It was a hot day. After getting a tire patched up and eating we moved on because we couldn’t find a hotel to stay in. Since it was getting late, we decided to spend the night in a herdsman’s summer house which was 30 km from the center of the sum where there were many families along the lake “Tal nuur”. The old host herdsman’s name was Tumurchuluun, they were the kind of family to move to their summerhouse altogether and had many yaks. Tumurchuluun is one of Mongolia’s successful herdsmen with the achievement of breeding 1000 yaks. We started to move to the confluence point right after having breakfast along with the house owner. That part of land made it impossible for us to reach the confluence point due to the many swamps and tall mountains therefore we had no other choice but to go back and choose a different route. After choosing a different route with fewer rocks we arrived at the confluence point while driving up against a tall mountain. During that time, I was very proud of my car LX 470 because if it wasn’t for my car’s strength, we wouldn’t have been able to reach our destination. The destination point was a point 2892 m above sea level and was located about 20 km from the border. We were able to take the necessary pictures of the point. We were very fascinated by the natural beauty of our country.
Our team consisted of Tergel Tech Company’s engineer S.Bayarnyam, my son G.Narantushig, local herdsman B.Tumurchuluun, and myself.