Mongolian
28-Sep-2013 -- This time our travel has commenced from Ulaanbaatar at 7.30 am with a group of members; including A.Gankhuyag, B.Bayar, B.Tsengel, Ya.Soninbayar, T.Bataa, Ts.Urjin, Ch.Tsandeleg, D.Saranchimeg, and S.Erdenetsetseg. Our travel goal is to reach the point of Е111:N46 which is located in Delgerekh soum, Dornogobi. Our travel route is Ulaanbaatar-Undurkhaan, Khentii-Gal shar soum, Khentii- point of Е111:N46-Tsonjiin khad-Delgerekh soum,Dornogobi-Senjin khad, Altanshiree soum, Dornogobi-Ikh khet soum, Dornogobi-Darkhan soum, Khentii-Ulaanbaatar.
When we were commencing the travel, the weather was nice, it was 11-16C, winds 4-9 m/sec becoming 9-16 m/sec in the end of the day in the territory of Khentii aimag.
Our GPS pointed to the GPS North 46, East 111. When we reached the destination it was 5 pm. To adjust the GPS at the point of N 46⁰ 00.000, East 111⁰ 00.000, we have spent very few minutes. At that point, we have made stand up the landmark labeled the point and taken the photos.
It became already dark. Therefore, we have stayed there and next morning, 29 September, we moved to Ulaanbaatar. On the way, we traveled by some natural amazing places of Mongolia, including the small rock mount of Tsonjiin chuluu which has basalt formations in the area of Delgerekh soum, Dornogobi aimag which is located at the point of N45.58.923; E111.26.172.
It is an amazingly regular hexagonal columnar structure resembling 6 sided symmetrical crystals and gray colored. If it was faceting, it would be shining darkly. Local people said that there is thunderstorm not-rarely and when it has a thunderstorm, the stone would be broken.
The science explained that when the basalt was in liquid, it was under the heavy pressure and it becomes polyhedron columnar structure.
Tsonjiin chuluu is one of the extraordinaire natural formation and creation of Mother Nature. Although there are several such places in Mongolia, there is no any 6-sided-symmetrical-stone such as Tsonjiin Chuluu in Mongolia. Moreover, it is very rare in the world.
Then we have reached to the one of 9 amazing places of Dornogobi aimag, Shiriin Chuluu at the point of N45.49.221; E110.40.597 which is located 40 km away from the soum centre of Altanshiree, Dornogobi aimag. It has a length of 15 km, and width of 2 km. As looking far from there, it looks like a threatening lion. It consists of around 10 rocks; some of them have writing on them. Since thousands years ago, Senjit khad has been disintegrating by sun and wind, and it becomes a beautiful natural rock in the world. And it has a height of 4-5 meters and a diameter of 8*10 cm. As seen from this rock structure, it seems like we were in a dreamland, since the sun light was shining everywhere of the rocks and it was deemed that our world was ocean floor. Our group member Bayar recited poem of Choinom Renchin, introduced Choinom’s famous poems and explained their meanings. Our group passed intentionally through Darkhan soum, Khentii aimag and took photos beside Choinom’s memorial statue. Our group members who are completed their goals, felt with amazing of Mongolian beautiful nature, delighted and energized have moved toward our home.
Mongolian
28-есд-2013 -- Улаанбаатар хотоос 07.30 цагт А.Ганхуяг Б.Баяр, Б.Цэнгэл, Я.Сонинбаяр, Т.Батаа,Ц.Үржин, Ч.Цандэлэг, Д.Саранчимэг, С.Эрдэнэцэцэг гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй багийн энэ удаагийн аялал эхэллээ. Аялалын зорилго болох Е111:N46 цэг Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд оршино. Аялал маань Улаанбаатар хот – Хэнтий аймгийн Өндөрхаан хот- Хэнтий аймгийн Гал Шар сум – Е111:N46 цэг – Цонжийн хад-Дорноговь аймгийн Дэлгэрэх сум- Дорноговь аймгийн Алтанширээ сумын Сэнжит хад – Дорноговь аймгийн Их хэт сум – Хэнтийн аймгийн Дархан сум – Улаанбаатар хот гэсэн маршруттай байсан. Биднийг Улаанбаатар хотоос аялалд гарахад цаг агаар тогтуун 11-16 хэмийн дулаан, салхи 4-9м/с хурдтай байсан бөгөөд оройдоо Хэнтийн нутгаар салхи 9-16 м/с болсон байв.
GPS маань North 46, East 111 цэг дээр тохируулагдсан байсан ба бид маршрутын дагуу явсаар зорьсон цэгтээ хүрэхэд 17 цаг болж байсан . GPS-ээ N 46⁰ 00.000, East 111⁰ 00.000-т тохируулахад багахан хугацаа зарцуулагдсан бөгөөд тус цэгт тухайн цэгийн заалтыг тэмдэглэсэн шонг босгон 4 зүгийн зургийг авч баталгаажууллаа.
Цаг орой болсон тул энэ газартаа буудаллан хонож маргааш нь буюу 09 сарын 29 ний өглөө Улаанбаатарлуу буцах замдаа Монгол орныхоо байгалийн гайхамшигт газруудаар аялсан бөгөөд тэдгээрээс онцгойлон дурдвал N45.58.923; E111.26.172 цэгт орших Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой байдаг байна. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг. Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгалийн эхийн бүтээл юм. Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч элбэг биш ажээ.
Эндээс цаашлан N45.49.221; E110.40.597 цэгт байрлах Дорноговь аймгийн есөн гайхамшиг болох Алтанширээ сумын төвөөс хойш 40 км-т орших Ширийн чулуу хойноосоо урагш хамарласан 15 км урт, 2 км өргөн газрыг эзэлсэн өвөрмөц тогтоцтой, ойр холоос харахад бараа сүртэй арслан мэт хад байхад зарим дээр нь бичигтэй, том, жижиг олон сэнжит арав гаруй хадтай газар очлоо.Олон зуун жилийн тэртээгээс нар салхинд элэгдэн дэлхийд гайхагдах сонин үзэсгэлэнт Сэнжит хад нь 4-5 метр өндөр, 8х10 см диаметр хад байдаг ажээ. Энэхүү хадны бүтэц тогтоцоос харахад эрт эдүгээ манай дэлхийн газар нутаг далайн ёроол байсан боловуу гэлтэй нарны гэрэл тэрхүү том хаднуудын энд тэндээс гялбан эгээ л үлгэрийн оронд ирсэн мэт сэтгэгдэл төрж явлаа.
Аялалын багийн гишүүн Баяр агуу их яруу найрагч Рэнчиний Чойномын шүлэг яруу найргаас уншиж утга санааг нь тайлбарлан түүний гайхамшигт бүтээлүүдийг танилцуулан явсан бөгөөд манай аялалын багийнхан Хэнтий аймгийн Дархан сумаар зориуд дайран өнгөрч түүний дурсгалын хөшөөний дэргэд зургаа авахууллаа. Аялалын зорилгоо биелүүлж мөн Монгол орныхоо хэзээ ч хэний ч гараар бүтээмгүй гайхамшигийг мэдэрч тэр бүхнээс гайхалтай сайхан энерги эрч хүчээр цэнэглэгдсэн манай аялалын багийнхан сэтгэл хангалуун гэрийг зүг хөдөлсөн билээ.