English
24-May-2022 -- Бидний аяллын 3 дахь өдөр. Энэ өдөр бид Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын вөвөөр дайран Оюутолгойн уурхайд хүрч, тэнд Хаанбанкны салбар тооцооны төв дээр дохиоллын угсралтын ажил хийх зорилготой байлаа. Бидний аяллын замын бартаа саад бага байвал зорчих замын ойролцоох N43 E109 огтлолцлын цэгт очих зорилго өвөртлөн сумын төвөөс хөдөллөө. Хатанбулаг сумын төвөөс 20 гаруй км яваад цэгт хамгийн ойрхон цэгт ирэхэд замын бартаа, говь нутгийн бут ургамал сийрэг байсан учир замаас гарч 5 орчим км яваад товлосон цэгт хүрэлцэн ирэв. Цэг дээр баталгаажуулах шаардлагатай зургуудаа аваад, үндсэн замдаа нийлэн цааш хөдлөв. Цэг дээр байх хугацаанд цаг агаар тогтуун, нартай, салхи багатай сайхан үд байлаа. Энэ бүс нутаг бол Монголын говийн нэг хэсэг юм. Биднийг ирэх замд Тавантолгойн төмөр замыг Монгол-Хятадын хилийн “Ханги” хэмээх боомттой холбох төмөр зам барих нөр их ажил өрнөж байгааг нүдээр харж бахархаж явлаа. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол-Хятадын хилийн “Замын Үүд” боомтоос гадна Хятад улстай төмөр замаар холбогдсон 2 дахь том боомт бий болох юм. Манай аяллын багт “Тэргэл-тех” компанийн инженерүүд болох Н.Өлзийтогтох болон миний бие багтсан болно.
English
24-May-2022 --
3rd day of our journey our team has reached Oyu Tolgoi mine by passing by Hanbogd sum, Umnugovi aimag from Hatanbulag sum, Dornogovi aimag. Our purpose there was to assemble the security system in Khan Bank division. We left the center of sum with the goal of reaching the degree confluence point N43 E109 if our road obstacles aren’t too much. 20 km from Khatanbulag we came to the closest interception point from our destined interception point and continued to drive 5 km on the dirt roads due to the sparse obstacles blocking the dirt roads to the degree confluence point. Finally, we arrived at the interception point and went back on the main road after taking all of the necessary, confirming photos. This part of area is a part of Mongolia’s dessert and while on the interception point the weather was calm and sunny with a bit of wind. We were really proud of the people working hard to build the rail road connecting the Mongolian Tavantolgoi railroad to the Chinese border port “Khangi”. This railroad will make it possible to have another big port on the boarder of Mongolia-China besides “Zamiin uud” port. Our team consists of engineers from “Tergel Tech” company N.Ulziitogtoh and myself.