English
14-Aug-2022 -- Аяллын тэмдэглэл
Манай аяллын баг 2022.08.12-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд, Ноён сумуудаар ажиллах, N43 E106 огтлолцлын цэг дээр очих зорилготойгоор өглөө эртлэн хөдлөв. Замдаа Дундговь аймгийн төв Мандалговь хот – “Цагаан суварга” – Манлай сумаар дайран орой 22:00 цагийн орчим Ханбогд суманд хүрэлцэн ирж буудалдаа амрав.
Бидний замдаа дайрч үзэж сонирхсон “Цагаан суварга” гэдэг газар бол Монголын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг юм. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт харагдана. Мөргөцгийн өндөр нь 60 метр орчим бөгөөд уртаашаа 400-гаад метр үргэлжилдэг ба 90 хэмийн эгц эрэгтэй.
Ханбогд суманд хийх бидний засварын ажил 2 хоног үргэлжилж дууссан тул 2022.08.14-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын зүг аялалдаа гарлаа. Бидний аяллын зам Ханбогд – Баян-Овоо – Номгон – Даланзадгад – Баяндалай – Ноён гэсэн маршрутаар товлогдож аялалдаа гарав.
N43 E106 огтлолцлын цэг маань Баян-Овоо сумаас Номгон сум хүрэх замд байсан ба сумын төвөөс холгүй, бидний зам дээр 1 ч км хазайхгүй таарсан нь гайхалтай тохиолдол юм. Энд GPS-ээр цэгээ баталгаажуулж, шаардлагатай фото зургуудаа татуулаад цааш хөдөллөө.
Бидний аяллын багт миний охин Г.Наранзул, “Тэргэл Тех” ХХК-ийн инженер С.Баярням болон миний бие оролцсон билээ.
English
14-Aug-2022 --
On the early morning of August 12, 2022, our travel group left Ulaanbaatar city with the aim of working through Hanbogd and Noyon sums of Umnugovi province and going to the N43 E106 confluence point. On the way, we passed through the center of Dundgov Province, Mandalgovi city - "White Stupa (Tsagaan Suvarga)” - Manlai sum and arrived at Hanbogd sum, around 10:00 PM, and rested at the hotel.
The place we visited on our way, The White Stupa is one of the most beautiful places in Mongolia. It is a steep-sided canyon located northwest of Del Mountain in the Ulziit sum of Dundgovi Province. It is a sheer slope that was an ancient seabed that featured a sedimentary structure that was created over millions of years, which looks like a white-glowing stupas from far distance. This formation is over 60m tall at its highest point and continues for an impressive length of 400m with a 90 degree brink.
Our repair work in Hanbogd sum was completed after 2 days, so on August 14, 2022, we left for Noyon sum of Umnogovi province. Our travel route was set as Hanbogd – Bayan-Ovoo – Nomgon – Dalanzadgad – Bayandalai – Noyon.
The N43 E106 confluence point was on the road from Bayan-Ovoo to Nomgon sum, and it was not far from the center of sum, and it was an amazing coincidence that it was not even a km off of our road. Here, we confirmed the point with GPS, downloaded the necessary photos and moved on.
Our team consisted of my daughter G.Naranzul, Tergel Tech Co.,Ltd’s engineer S.Bayarnyam and myself.