Mongolian Narrative
16-Oct-2023 --
The goal of our travel team was to go around the southern border of Mongolia to get to know the nature and wildlife of Gobi, and then reach the confluence point of N44 E96.
We left Ulaanbaatar early in the morning with 3 cars and 9 people. Traveling around the border, there are no gas stations and there is little chance of finding reliable gasoline, so each car was loaded with 150 liters of AI92 gasoline.
After leaving the city, we passed through Mandalgobi, the center of Dundgobi province, Dalanzadgad, the center of Umnugobi province, and Bayandalai Sum. At 8 in the evening, we went to the mining camp of the "Usukh Zoos" company located in Gurvantes Sum, Umnugobi province, and spent the night in comfortable accommodation. In the morning, after getting permission to travel around the border from the border detachment, we went to the Shivee Khuren port and finished the installation of the alarm system, it was already late, so we rested at the kindergarten of the border guard unit.
The next morning, we were greeted by a very beautiful day. From Shivee Khuren port, we passed through places such as Khatan suudal, Ingen sevstei, and Tsagaan-Uul, in the evening we arrived at the "Zam Bilgekh" outpost and spent the night in military barracks. In the morning, together with 2 military personnel assigned by the outpost, we went to the "Southwest of Khalkh" mound in a convoy consisting of a motorcycle and a car. From there, we went for about 2 hours, passing through the guard house of "Taliin Meltes", and we reached the hill at around 2:00 p.m. Because the road from the foot of the mountain to the mound is very rough, with rubble and steep, we put on our mountain clothes and boots and climbed up the mountain. There is a border marker near the top, from where you can see far. The sight of Tenger mountain in the west is breathtaking. We offered a sample of our food, performed a ritual (a monk went with us), prayed for the water and mountains, recovered our spirits, and climbed down from the top. By the time we got down from the mountain, the sun had already set, so we set off towards the confluence.
We followed the clear path and came to the place called "Nuden Bulag", there the road became blurred and we were perplexed because we couldn't find our way, so we had to go back the way we came. A camera was installed near this spring water (bulag) to monitor animals. After going back for about 5 km, the road diverged a little more clearly, and when driving, a light appeared from the front, and we met 2 border guards on motorcycles again. But we must have gone the wrong way, so our 2 border guards put us back on the right way. We continued along the indicated path and entered the southwest side of "Atas Bogd" mountain. The road we traveled was very bumpy and covered with water from the mountains, so it took us about 2 hours to cover about 20 km.
We were running low on gas, so we stopped in the middle of a canyon, filled the car with the spare gas we were carrying, and since it was already late, we ate there before moving on. Then we arrived at the border guard house around midnight and spent the night. From around the guardhouse, the lights of the Chinese towns across the border could be seen faintly.
In the morning, we got up early, had a light meal, and drove to Urgostei. The terrain is generally dark gray, without any grass, the upper part of the soil is dark, and the tracks of the car show a layer of yellow sand below. It made me feel like we were on the moon. The road we traveled was almost at the border. We passed by a mine which appeared to be a coal mine on the Chinese side. If we followed the road, we move away from our destination, so we deviated from the road and traveled through hilly and sandy soil for about 30 km and reached our destination.
Our point was on the plains and it was very windy when we arrived. Once we arrived at the destination, we took the necessary photos, confirmed the point with GPS, and took a group photo. When we got to the point, it was already noon.
10 km from the point, we reached a strange place called "Tsagaan Teeg". We stopped there for a while, admired the wonders of nature, took pictures, and moved on. At around 3:00 p.m., we arrived at Urgostei outpost, where we were treated to food and drinks, and left for the remote area, "Eej Khairkhan" mountain.
Our team members consisted of me and B.Oyunbold, B.Batbold, Kh.Munkhbaatar, B,Buyanbadrakh and our children G.Narantushig, O.Tamir and B.Myanganbayar.
Mongolian Narrative
16-Oct-2023 --
Манай аяллын багийнхны зорилго бол Монгол Улсын урд хилийн орчмоор явж говийн байгаль, ан амьтантай танилцаж, улмаар N44 E96 огтлолцлын цэг дээр очих байлаа.
Бид 2023 оны 10-р сарын 13-ны өглөө Улаанбаатар хотоос 3 машин, 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр эртлэн хөдөллөө. Хил орчмоор аялахад шатахуун түгээх станц байхгүй, найдвартай бензин олдох магадлал бага байсан тул машин тус бүрд 150л АИ92 бензин ачиж явлаа.
Хотоос гараад Дундговь аймгийн төв Мандалговь, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот болон Баяндалай сумаар дайран оройны 20:00 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Өсөх зоос” компанийн уурхайн кемпэд очиж тохилог байранд хоноглов. Өглөө нь хил орчмоор зорчих зөвшөөрөл хилийн отрядаас аваад Шивээ хүрэн боомтод очиж, дохиоллын систем суурилуулах ажлаа амжуулаад нэгэнт орой болсон тул хилийн цэргийн -р ангийн хүүхдийн цэцэрлэгийн байранд амарч хоноглов.
Маргааш өглөө нь маш сайхан өдөр биднийг угтаж, Шивээ хүрэн боомтоос Хөвд булаг, Ингэн сэвстэй, Цагаан-Уул, Хатан суудал зэрэг газруудаар дайран явсаар орой “Зам билгэх” заставд ирж цэргийн байранд хоноглов. Өглөө нь бид тус заставаас томилон гаргаж өгсөн 2 цэргийн албан хаагчийн хамт мотоцикл болон машин оролцсон цуваагаар “Халхын баруун өмнөд” овооны зүг хөдлөв. Тэндээс 2 цаг орчим яваад “Талын мэлтэс”-ийн харуулын байраар дайран цааш явсаар өдрийн 14 цаг орчимд овоон дээрээ хүрч очлоо. Уулын бэлээс овоо хүртэлх зам маань бартаа ихтэй, нуранги чулуутай, эгц өндөр учир уулын хувцас, гутлаа өмсөөд дээш мацсаар овоондоо хүрэв. Овооны дэргэд хилийн тэмдэгт байрлах бөгөөд тэндээс алсын бараа тод харагдах ба баруун зүгт Тэнгэр уул сүндэрлэн харагдах нь сэтгэл хөдөлгөнө. Бид овоондоо идээнийхээ дээжийг өргөж, тахилга зан үйл үйлдэж (бидний дунд лам хүн хамт явсан), нутаг усандаа залбиран хийморио сэргээгээд овооноосоо буулаа. Овооноос буухад нар нэлээд буусан учир цааш зорчих замаа заалган зорьсон огтлолцлын цэгийнхээ зүг хөдлөв.
Бид тод замаар явсаар “Нүдэн булаг” гэдэг газарт дээр ирээд цааш явах гэсэн боловч зам бүдгэрч, явах замаа олохгүй нэлээд будилж, ирсэн замаараа буцахаас өөр аргагүй болов. Энэ булгийн дэргэд амьтны ажиглалт хийдэг камер суурилуулсан байлаа. Буцаад 5 орчим км яваад арай тод зам салсан байснаар орон явж байтал урдаас гэрэл гарч мотоциклтой 2 хилчинтэйгээ дахин тааралдав. Гэтэл бид буруу замаар орсон байх тул 2 хилчин маань биднийг зөв замд оруулж өгөөд буцсан юм. Бид заасан замаар нь цаашлаад “Атас богд” уулын баруун урд талаар орж цаашлав. Бидний зорчиж явсан зам маань овон товон ихтэй, уулын үер ус буудаг судалтай учир 20 орчим км газрыг 2 цаг орчим туулсан байлаа.
Бидний машины банкан дахь бензин дуусаж байсан тул нэгэн хавцал дунд зогсож, ачиж яваа нөөц бензинээ машин бүрд дүүргээд, нэгэнт орой болсон тул тэндээ хооллоод цааш хөдлөв. Газар хороон явсаар шөнийн 12 цагийн орчимд хилийн цэргийн харуулын байрны дэргэд ирж хоноглоцгоолоо. Харуулын байрны орчмоос хилийн цаана байх Хятадын хот суурингуудын гэрэл ярайн харагдаж байлаа.
Өглөө нь бид эртхэн босож хөнгөн хооллоод Өргөстэйн зүг жолоогоо залав. Газрын байдал ерөнхийдөө хар саарал, ямар нэгэн өвс ургамал байхгүй, хөрсний дээд хэсэг нь хар бараан, машины мөрөөр доороос нь шар элсэн давхарга зурайн харагдана. Яагаад ч юм саран дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бидний зорчсон зам бараг хилийн зурваст нийлэх шахам явсаар нэгэн уурхайн хажуугаар маш ойрхон өнгөрөв. Энэ уурхай нь Хятадын талд байгаа нүүрсний уурхай бололтой. Зам даган явбал зорьсон цэгээс улам холдох төлөвтэй болсон тул бид замаас хазайж, уул толгодтой, элсэрхэг хөрстэй газраар зорчсоор 30 орчим км явсны эцэст зорьсон цэгтээ хүрч чадсан юм.
Цэг маань тэгш тал газарт байсан бөгөөд биднийг очиход маш их салхитай байлаа. Нэгэнт зорьсон газраа ирсэн учир шаардлагатай гэрэл зургуудаа авч, цэгээ GPS-ээр баталгаажуулан, багаараа зургаа татуулав. Биднийг цэгт очиход үдийн 13 цаг болж байлаа.
Цэгээс цааш 10 гаруй км яваад “Цагаан тээг” гэдэг сонин тогтоцтой газарт хүрч очсон юм. Тэнд түр саатаж, байгалийн гайхамшгийг бишрэн зураг татуулаад цааш хөдөлсөн бөгөөд өдрийн 15 цаг орчимд Өргөстэйн заставд хүрэлцэн ирж, хоол ундаар дайлуулаад, зам заалган нутгийн зүг буюу “Ээж хайрхан” уулын зүгт хөдлөв.
Бидний аяллын багт миний бие болон Б.Оюунболд, Б.Батболд, Х.Мөнхбаатар, Б.Буянбадрах, бидний хүүхдүүд болох Г.Нарантүшиг, О.Тамир болон Б.Мянганбаяр нар оролцов.