English Narrative
12-Jul-2024 --
2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай багийн 3 машинтай 12 хүн, 1 нохойны бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймгийн Дашбалбар сумд байрлах уртраг өргөрөгийн N50° E114° цэгт очих, улс тунхагласны баярын өдрүүдээр хөдөө орон нутагт амрах зорилготойгоор дорныг зорин Улаанбаатар хотоос өглөөний 7 цагт хөдөллөө. Бидний аяллын очих маршрут: Улаанбаатар-Багануур-Цэнхэрмандал- Жаргалтхаан-Мөрөн-Чингис хот-Бэрх-Батноров-Норовлин-Баян-Уул-Баян Дун-Дашбалбар-Дөч гол.
Бид 600 орчим км зам туулсны дараа оройны 20 цагт Хэнтий аймгийн Норовлин сум өнгөрөөд Улз голын дэргэд буудалцгаалаа. 3 майхнаа барьж оройн хоолоо идэцгээн амарцгаалаа.
Маргааш нь өглөө 10 цагт цааш хөдөлж, шороон замаар 300 орчим км яваад эртхэн амрахаар нэгэн малчин айлын хотыг бараадан хоноглов. Энэ өдөр 2024 оны 07 дугаар сарын 11-н буюу Монгол Улсын наадам хэмээх томоохон баярын өдөр байлаа.
Аяллын 3 дахь өдөр өглөө аажуухан босоцгоон, бидний буудалласан газраас 35 орчим км зайтай байгаа оглолцлын цэг рүү хөдөлцгөөв. Энэ өдөр 32°С халуун байсан бөгөөд бидний зорилго болох N50° E114° уртраг өргөрөгийн цэг нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Дөч хэмээх гол дотор шахуу, голын цаад эрэг дээр зааж байсан учир бид бүгд хувцсаа тайлж гол гатлах хэрэг гарсан юм.
Энд маш их ялаа, шумуултай байсан учраас 1 секунд хөдлөхгүй зогсвол ялаа шумууланд хазуулах учир бүгд (бүжиглэхээс илүү) тасралтгүй хөл гараа хөдөлгөж байсан ч N50° E114° цэгээ амжилттай тогтоож, баталгаажуулан зураг авч, дрон нисгэн видео бичлэг хийцгээсэн.
Баярын өдөр тул төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дуулцгаалаа. Тухайн цэгээсээ хөдөлцгөөхөд бүгд ялаа, шумууланд хазуулан, тэднийг цусаараа хооллоцгоосон улаан эрээн биетэй хүмүүс буцацгаалаа.
Цэгийн эргэн тойрон байгалийн үзэсгэлэнт уул талаар хүрээлэгдсэн, Дөч гол урсаж Монголын хээр талын онцлогийг бүрдүүлсэн үзэсгэлэнт нутаг байсан.
Бидний эгч дүүсийн 2 гэр бүлийн 3-58 насны 12 хүн 1 нохойн бүрэлдэхүүнтэй анхны аялал маань зорьсон цэгтээ амжилттай хүрч, цэгийг баталгаажуулсан, шинэ орон нутагтай танилцсан үнэтэй дурсамж бүтээсэн аялал боллоо.
Цааш явах аялал маань Дорнод аймгийн Дашбалбар сумруу үргэлжилж тус суманд байрлах нутгийн уугуул Монголын Ардчилалын эцэг болох С.Зоригийн хөшөөнд зургаа авахуулцгаав.
Чингис хотоор орж 90 настай хамаатны эмээтэй уулзаж золгоцгоогоод Улаанбаатар хотруу хөлгийн жолоо заллаа.
Замд машины дугуй 2 удаа дугуй хагарч, 1 удаа 2 машин шаварт суусан дурсамжтай, адал явдалтай аялал байлаа.
Аялал маань 5 шөнө 6 өдөр 1800-д км замыг туулсан дахин давтагдашгүй сайхан аялал болсон бөгөөд манай аяллын багт С.Эрдэнэцэцэг, Б.Оюунболд, С.Эрдэнэтуяа, Г.Нарантуяа, Г.Нарангоо, Б.Тамир, Г.Нарантүшиг, Б.Тэргэл, Б.Энэрэл, Х.Дөл, Х.Энгүүн, Аёон нохой болон миний бие оролцсон юм.
English Narrative
12-Jul-2024 --
Our team consisting of 12 people, 3 cars, and 1 dog started our journey at 7 am on 2024.07.10 from Ulaanbaatar with the purpose of reaching the N50 E114 confluence point located in the Dashbalbar sum, Dornod province and resting during the national holidays in the countryside. Our journey’s route: Ulaanbaatar-Baganuur-Tsenhermandal-Jargalthaan-Murun-Chingis city-Berh-Batnorov-Norovlin-Bayan-Uul-Bayan Dun-Dashbalbar-Duch river.
After completing 600km from Ulaanbaatar we camped beside the Ulz River which is located just past Norovlin sum, Khentii province. We ate dinner and continued resting after pitching our tents.
At 10 am the next day we continued our journey on the dirt road for about 300km, eventually we decided to camp beside a herdsman’s house. This day was the 11th of July meaning it was the day of a major celebration called the Mongolian National Festival (Naadam).
On the third day, we continued on our way at a slow pace to the conference point as it was only 35 km away. The temperature was 32 Celsius as our conference point N50 E114 was located right beside the Duch River in Dashbalbar sum, Dornod province. The exact confluence point was right across the river so we all had to remove parts of our clothing to get across the river.
The place was overflowing with all sorts of flies and mosquitos. If we didn’t move our bodies for at least a second, we would’ve gotten bit by those insects so we kept frantically moving our bodies to the point that some of us were dancing. Besides all of the insect situation we successfully confirmed our confluence point, took the necessary photos, and flew a drone to record the whole area.
Since it was a national celebration day, we sang our national anthem and recorded ourselves. By the time we left the insect-filled area, we noticed that we all had red spots on our skin due to the insect bites.
The scenery surrounding our confluence point consisted of mountains and the Duch River flowing nearby to complete the beautiful Mongolian scenery.
The travel team for this journey consisted of 12 people and 1 dog from 2 different families. The age range for the team was from 3 to 58. By successfully reaching our destination and setting our eyes on new land this journey has left us with an unforgettable memory.
Further on from our point, we continued to the statue of Mongolia’s father of democracy S.Zorig located in Dashbalbar sum, Dornod province, and took photos.
Then we visited a 90-year-old relative grandmother in Chinggis city. From there we drove back home to Ulaanbaatar city.
It was a memorable and adventurous journey, with 2 flat tires on the road, and 1 time both cars got stuck in the mud.
The journey was 5-night, 6 days, and 1800km long. On this amazing trip, our team consisted of S.Erdenetsetseg, B.Oyunbold, S.Erdenetuya, G.Narantuya, G.Narangoo, B.Tamir, G.Narantushig, B.Tergel, B.Enerel, Kh.Dul, Kh.Enguun, Ayoon (the dog) and myself.